Бид 2014 оноос эхлэн нийгмийн сүлжээнд маш олон тооны судалгаа хийгдсэнээс үүний гол зорилго нь залуучуудын хандлага болоод нийгмий хандлагыг тандахыг зорьсон болно. Монголын нийгэмд харийн шашны олон төрөл урсгалууд нэвтэрсээр байгаа нь илт бөгөөд мөн улс төрийн тархи угаалт нийгэмд хүчтэйгээр илэрсээр байна. Ирээдүй болсон залуус маань үүнд хүчтэйгээр автаж байгаа нь эмзэглүүштэй. Иймээс бид ОЮУНЫ ДАРХЛААГ БИЙ БОЛГОЁ хэмээх уриан дор уг подкастыг хийхээр төлөвлөсөн юм.
ПОДКАСТЫН ҮНДСЭН ЧИГ БАРИМЖАА
• Философи
• Сэтгэл судлал
• Сэтгэлгээ судлал
• Ятгалга / Нөлөөлөл
PERSUASION – Ятгалга, Итгүүлэн үнэмшүүлэх
PERSUASION гэж юу вэ ?
Тархи угаах урлаг ба итгүүлэн үнэмшүүлэх арга зүй
Хүмүүн төрөхөөсөө эхлэн чухамдаа ямарваа хүнийг итгүүлэн үнэмшүүлэх арга зүйг харилцаандаа далд нууж байдаг. “Надад бүү итгэ” гэсэн итгүүлэх оролдлого ч үүнд багтана.
Итгүүлэн үнэмшүүлэх гэх ойлголт нь тодорхой мэрэн идэх зарчмаар өдөөгддөг хүчин зүйл ба үнэн хэрэг дээрээ бидний амьдрал зогсоо зайгүй тархи угаалт, ятгалга, сэнхрүүлэх үйл явц.
Тиймээс энэ талын мэдлэг амжилтанд хүрэхийг хүсэгч хүн бүрт хэрэгтэй зүйл. Итгүүлэн үнэмшүүлэх чадвар нь ямарваа нэгэн зүйлийг худалдан борлуулах чадвар бус амжилтанд тэмүүлэгч хүмүүний өөртөө дадуулах амин чухал чанар юм.
Ятгалгын арга зүй нь Persuasion / Manipulation гэж ангилагдана
• PERSUADER – Таны давуу талыг өөрт болон танд хэрэгтэй байдлаар ашиглагч
• MANIPULATOR – Таны эмзэг байдлыг мэдэн өршөөлгүйгээр таныг ашиглагч
ПОДКАСТЫН ЗОРИЛГО
Нийгэмд залуусын оролцоог бүтээлчээр нэмэгдүүлэх
ПОДКАСТЫН УРИА
Оюуны дархлааг бий болгоё!